Энтони Дэвис дабл дабл гүйцэтгэж багтаа хожил авчирлаа

Энтони Дэвис дабл дабл гүйцэтгэж багтаа хожил авчирлаа

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Филадельфи 76 багтай энэ улиралын сүүлийн буюу хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний тоглолт Сиксерсийн талбайд улирлын эхэнд болж Лейкэрс хожигдоод байсан бол энэ удаагийн тоглолтод Лейкэрс тоглолтын эхний гурван үе энэ тэнцүүхэн өрсөлдөж байсан ч шийдвэрлэх үед туршлага зааж 94-101 харьцаагаар хожлоо. Улмаар 38 хожил, 32 хожигдолтой болж өрнөд бүсийн 9-рт бичигдэж байгаа бол Сиксерс 38 хожил, 32 хожигдолтой болж дорнод бүсийн 8-р байр руу унасан байна.

Тус тоглолтод Энтони Дэвис 23 оноо, 19 самбар, 4 дамжуулалт, 4 хаалтаар багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 20 оноо, 8 самбар, 6 дамжуулалт, Руй Хачимура, ДиАнжело Рассел, Остин Риверс нар тус бүр 14 оноог авсан байна. Эсрэг багаас Тайриси Макси 27 оноогоор багаа тэргүүлсэн бол Кэли Обри Жуниор 19 оноо, Тобиас Харрис 16 оноог тус бүр авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Бостон Селтикс 129-102 Детройт Пистонс
Оклахома Сити Тандер 123-103 Торонто Репторс
Нью-Орлэйн Паликанс 111-88 Миами Хит
Клевлэнд Кавалерс 91-104 Минносато Тембэрволвис
Мемфис Гризлис 99
-97 Сан Антонио Спөрс
Индиана Пэйсэрс 123-111 Голдэн Стэйт Уорриорс
Лос Анжелес Клипперс 125-117 Портлэнд Трэйл Блэйзэрс
Филадельфи 76 94-101 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ