Атланта Хокс 30 онооноос эргэн ирж Бостон Селтикс багийг буулгаж авлаа

Атланта Хокс 30 онооноос эргэн ирж Бостон Селтикс багийг буулгаж авлаа

NBA-ын талбайд арван тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Атланта Хокс талбайдаа багуудыг хожлоороо тэргүүлж байгаа Бостон Селтикс багтай энэ улирлын гурав дахь тоглолтоо хийлээ. Өмнөх хоёр тоглолт нь Селтиксын талбай болсон бөгөөд хоюуланд нь Селтикс хожоод байсан билээ. Энэ удаагийн тоглолтод хоёрдугаар үеийн хагас хүртэл Селтикс 30 оноогоор тэргүүлж байсан ч үүнээс хойш оноогоо бариулж эцсийн мөчид 118-120 харьцаагаар хожигдлоо. Улмаар Хокс улирлыг 32 хожил, 39 хожигдолтой болж дорнод бүсийн 10-р байраа баталгаажуулсан бол Селтикс 57 хожил, 15 хожигдолтой болж дорнод бүсийн 1-р байрт бичигдэж байна.

Тус тоглолтод Богдан Богданович 22 оноогоор багаа тэргүүлсэн бол Диандрэй Хантер 24 оноо, Дижоунта Муррэй 19 оноо, 5 самбар, 15 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Жрью Холидэй тоглоогүй бөгөөд Жэйлон Браун 24 оноо, Жэйсон Тэйтум 37 оноо, 8 самбар, 5 дамжуулалт, Кристапс Порзингс 17 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Шарлот Хорнетс 92-115 Клевлэнд Кавалерс
Бостон Селтикс 118-120 Атланта Хокс
Детройт Пистонс 99-124 Нью-Иорк Никс
Брүүклин Нетс 96
-88 Торонто Репторс
Вашингтон Визардс 107-105 Чикаго Буллс
Портлэнд Трэйл Блэйзэрс 92-110 Хьюстон Рокетс
Мемфис Гриззлис 103-128 Денвер Наггетс
Даллас Мавирекс 115
-105 Юта Жаз
Филадельфи 76 96-108 Сакермэнто Кингс
Индиана Пэйсэрс 133
-116 Лос Анжелес Клипперс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ