Лос Анжелес Лейкэрс 19 онооны зөрүүг шийдвэрлэх үед арилгаж, хоёр нэмэлт цаг сунгаж Милоуки Багс багийг хожлоо

Лос Анжелес Лейкэрс 19 онооны зөрүүг шийдвэрлэх үед арилгаж, хоёр нэмэлт цаг сунгаж Милоуки Багс багийг хожлоо

NBA-ын талбайд дөрвөн тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Милоуки Багс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багуудын хооронд өрнөлөө. Хоёр баг энэ улиралд хоёр удаа таарч тоглох бөгөөд эхний тоглолт энэ сард болж Лейкэрс эцсийн мөчид хожил байгуулсан билээ. Энэ удаагийн тоглолтод эхний гурван үед Багс тэргүүлж шийдвэрлэх үеийн дуусахад найман минут дутуу байхад 19 оноогоор тэргүүлж байжээ. Гэвч Лейкэрс гайхалтай эргэн ирэлтийг хийж сүүлийн 3:30 минутад 10 оноог дараалж явч улмаар тэнцүүлж дуусгажээ. Улмаар эхний нэмэлт цагт хоёр баг оноог ээлж дарааллан авч 117-117 харьцаагаар дахин тэнцэж дуусгажээ. Хоёр дахь нэмэлт цагт эхний гурван минут хоёр баг оноог авч чадаагүй ч үүний дараа Лейкэрс гайхалтай тоглолт үзүүлж 128-124 харьцаагаар хожиж ялалт байгуулж чадлаа.

Улмаар улирлыг 40 хожил, 32 хожигдолтой болж өрнөд бүсийн 9-рт эрэмбэлэгдэж байгаа бол Багс 46 хожил, 26 хожигдолтой болж дорнод бүсийн хоёрт бичигдэж байна.

Тус тоглолтод Леброн Жеймс тоглоогүй бөгөөд Энтони Дэвис 34 оноо, 23 самбар, 2 таслалт, 4 хаалтаар багаа тэргүүлсэн бол ДиАнжело Рассел 29 оноо, 7 самбар, 12 дамжуулалт, 2 таслалт, 1 хаалт, Остин Риверс 29 оноо, 14 самбар, 10 дамжуулалт, 2 хаалтыг гүйцэтгэжээ. Тэрбээр өөрийн замналынхаа хоёр дахь трипл даблыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Яннис Антетокумпо 29 оноо, 21 самбар, 11 дамжуулалт, 2 таслалт, 3 хаалтаар багаа тэргүүлсэн бол Диман Лилард 27 оноо, 5 самбар, 8 дамжуулалт, Малик Бийсли 21 оноо, сэлгээнээс Боби Портис 18 оноо, 13 самбараас бөмбөг авчээ.  

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Голдэн Стэйт Уорриорс 113-92 Миами Хит
Оклахома Сити Тандер 119-112 Нью-Орлэйн Паликанс
Лос Анжелес Лейкэрс 128-124 Милауки Багс
Даллас Мавирекс 132-96 Сакермэнто Кингс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ