Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб өнгөрсөн таван жилд “Реал Мадрид”, “Барселона”, “Байерн”, “Челси” клубээс илүү өмсгөл зарсан байна. Энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байгаа аж.
2011-2016 оны хооронд хийсэн судалгаагаар “Манчестер Юнайтед” жилд дунджаар 1.75 сая өмсгөл худалдсан байна. Тэгвэл “Реал Мадрид” клуб энэ хугацаанд “Манчестер Юнайтед”-аас 100 мянгаар бага өмсгөл зарсан ажээ.
Харин “Барселона”, “Байерн” болон “Челси” 3, 4, 5 дугаар байрт жагсчээ. Тэгвэл “Ливерпүүл” клубын хувьд нэг жилд дунджаар 852 мяган өмсгөл зарсан бол “Сити” 342 мянган өмсгөл зарсан амжилтаар 13 дугаар байрт бичигдэж байгаа ажээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.