Виктор Вэмбаняма 40/20 гүйцэтгэж, нэмэлт цагт Никсийг буулгаж авлаа

Виктор Вэмбаняма 40/20 гүйцэтгэж, нэмэлт цагт Никсийг буулгаж авлаа

NBA-ын талбайд 12 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Сан Антонио Спөрс талбайдаа Нью-Иорк Никс багтай энэ улирлын сүүлийн буюу хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний тоглолтод улирлын эхлэлд болж Никс ялаад байсан бол энэ удаагийн тоглолт нэмэлт цагт шийдэгдлээ. Тус тоглолтод эхний хагаст 15 оноогоор тэргүүлж байсан Спөрс сүүлийн хагасыг тааруухан хийснээр 121-121 харьцаагаар тэнцэж дуусгажээ. Улмаар нэмэлт цагт Спөрс илүүрхэж тоглосноор 126-130 харьцаагаар хожиж улирлыг 18 хожил, 56 хожигдолтой болсон байна. Харин Никс 44 хожил, 29 хожигдолтой болж дорнод бүсийн 4-рт бичигдэж байна.

Тус тоглолтод энэ жилийн драфтын тэргүүн сонголт Виктор Вямбаняма 40 оноо, 20 самбар, 7 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Тэрбээр анх орсон улиралдаа 40-20 хийсэн хүн Вилт Чембэрлин болон Шакил Онил нараас хойш ийм үзүүлэлт үзүүлээгүй байжээ. Дэвин Васэл 23 оноо, 7 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Жэйлон Брансон 61 оноо, 6 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Голдэн Стэйт Уорриорс 115-97 Шарлот Хорнетс
Лос Анжелес Лейкэрс 90-109 Индиана Пэйсэрс
Лос Анжелес Клипперс 100
-97 Орлондо Межик
Детройт Пистонс 96-87 Вашингтон Визардс
Чикаго Буллс 108-125 Брүүклин Нетс
Филадельфи 76 114-117 Клевлэнд Кавалерс
Портлэнд Трэйл Блэйзэрс 82-142 Миами Хит
Нью-Иорк Никс 126-130 Сан Антонио Спөрс /нэмэлт цагт/
Финикс Санс 103-128 Оклахома Сити Тандер
Минносато Тембэрволвис 111
-98 Денвер Наггетс
Хьюстон Рокетс 101-100 Юта Жаз
Даллас Мавирекс 107-103 Сакермэнто Кингс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ