А.Ананд хүрэл медалийн төлөөх тоглолтод 15 оноог авч багаа хожилд хөтөллөө

А.Ананд хүрэл медалийн төлөөх тоглолтод 15 оноог авч багаа хожилд хөтөллөө

Сингапур улсад зохион байгуулагдаж буй FIBA 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд тоглох билээ. Өнгөрсөн жилийн аварга манай эрэгтэй шигшээ баг өнөөдөр хүрэл медалийн төлөөх тоглолтоо Шинэ Зеландын багтай хийж 18-21 харьцаагаар хожиж энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Тус тоглолтод Ариулболдын Ананд 15 оноог авч багаа тэргүүлсэн бөгөөд үүнээс хоёр онооны шидэлтийг дөрвөн удаа амжилттай болгожээ.

Манай баг В хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтыг Шри Ланка улсын шигшээ багтай тоглож нэмэлт цагт 15-13 харьцаагаар тэмцээний эхний хожлоо байгуулсан билээ. Тайландын багтай тоглож 20-15 харьцаагаар хожиж В хэсгийг тэргүүлэхээр боллоо. Хасагдах шатны эхний тоглолтоо Катарын шигшээ багтай хийж 19-11 харьцаагаар хожиж шилдэг дөрвөн багийн нэг болжээ. Улмаар өнгөрсөн жил хожиж  аварга болж байсан Австралийн шигшээ багтаа хагас шигшээд таарч харамсалтай нь 11-21 харьцаагаар ялагдсан байна.. Манай баг А.Ананд, А.Азбаяр, С.Биндэрьяа, Ч.Тэмүүлэн нар багтжээ.

O.

Овог нэр

оноо

самбар

1 оноо

2 оноо

Торгуулийн шидэлт

Д.самбар

Х.самбар

5

А.Ананд

15

1

3/6

4/11

4/4

0

1

7

А.Азбаяр

4

6

4/4

0/0

0/0

3

3

9

С.Биндэрья

0

2

0/1

0/0

0/0

0

2

11

Ч.Тэмүүлэн

2

3

0/0

1/3

0/0

3

0

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ