Даллас Мавирекс нэмэлт цаг гарсан Хьюстон Рокетс багийг хожлоо

Даллас Мавирекс нэмэлт цаг гарсан Хьюстон Рокетс багийг хожлоо

NBA-ын талбайд 12 тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Даллас Мавирекс талбайдаа Хьюстон Рокетс багтай энэ улирлын сүүлийн буюу дөрөв дэх тоглолтоо хийлээ. Өмнөх гурван тоглолтын 2-т Мавирекс хожоод байсан бөгөөд энэ удаагийн тоглолтын эхний гурван үед Рокетс найман оноогоор тэргүүлж байсан ч тоглолтын төгсгөлд Эксимийн холын зайн шидэлтийн ачаар тоглолт 129-129 харьцаагаар тэнцжээ. Улмаар нэмэлт цагт талбайн эзэд илүүрхэж 136-147 харьцаагаар Мавирекс хожлоо. Улмаар 48 дахь хожлоо байгуулж өрнөд бүсийн 5-р байраа баталгаажуулсан бол Рокетс 38 хожил, 40 хожигдлоо амснаар  энэ жилийн плэй оффын эрхийн төлөө өрсөлдөх боломжгүй болжээ.

Тус тоглолтод Кари Ирвинг 48 оноогоор багаа тэргүүлсэн бол Лука Дончич 37 оноо, 9 самбар, 12 дамжуулалтыг гүйцэтгжээ. Эсрэг багаас Дилон Брүүкс 29 оноогоор багаа тэргүүлсэн бол Фрэд Ванвлийт 24 оноо, 12 дамжуулалт, Жэйлон Грин 21 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Хьюстон Рокетс 136-147 Даллас Мавирекс /нэмэлт цагт/
Клевлэнд Кавалерс 118-120 Лос Анжелес Клипперс
Миами Хит 115-117 Индиана Пэйсэрс
Портлэнд Трэйл Блэйзэрс 107-124 Бостон Селтикс
Оклахома Сити Тандер 121-118 Шарлот Хорнетс
Чикаго Буллс 98-113 Орлондо Межик
Вашингтон Визардс 122-130 Торонто Репторс
Нью-Орлэйн Паликанс 113
-105 Финикс Санс
Нью-Иорк 122-109 Милоуки Багс
Филадельфи 76 133-126 Сан Антонио Спөрс /нэмэлт цагт/
Сакермэнто Кингс 107-77 Брүүклин Нетс
Юта Жаз 110-118 Голдэн Стэйт Уорриорс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ