“Реал” бутниргэж, “Боруссия Дортмунд” ээлжит хожлоо авлаа

“Реал” бутниргэж, “Боруссия Дортмунд” ээлжит хожлоо авлаа

Аваргуудын лигийн F хэсгээс хасагдах шатанд шалгарах боломжтой хоёр баг өнгөрсөн шөнө ээлжит хожлоо авлаа. Хэдэн тоглолт дараалан тэнцсэний эцэст Ла лигтээ том хожил авсан “Реал Мадрид” энэ тойрогт талбайдаа Польшийн “Легия” клубыг хүлээж авч, 5:1-ээр бутниргэлээ. Ингэснээр 7 оноотой болж, хэсгийнхээ хоёрдугаар байрт бичигдэж байна.

“Реал”-аас тоглолтын 16 дахь минутад Бейл тооны харьцааг нээсэн бол зочин багийн хамгаалагч Йодловец 19 дэх минутад өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Улмаар Асенсио 37, Васкес 68, Мората 84 дэх минутад тус бүр нэгийг нэмжээ. Тэгвэл “Легия” клубээс Радович 22 дахь минутад нэр төрийн ганц гоол оруулсан байна.

Энэ хэсгийн нөгөө тоглолт Португалд болсон. “Спортинг” клуб талбайдаа “Боруссия Дортмунд”-ыг хүлээж авч, тоглосон. Энэ тоглолтод Германы баг өрсөлдөгчөө 1:2-оор буулгаж авч, 7 оноотой болсноор хэсгээ тэргүүлж байна.

Харин “Спортинг” 3 оноотойгоор гуравдугаар байрт бичигдэж үлдлээ. Тоглолтын 9 дэх минутад Обамеянг тооны харьцааг нээсэн бол 43 дахь минутад Вайгль нэгийг нэмжээ. Португалын багаас 67 дахь минутад Бруно Сезар нэр төрийн ганц гоол оруулсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.