“Лестер” гурав дахь хожлоо авч, G хэсгийг тэргүүлж байна

“Лестер” гурав дахь хожлоо авч, G хэсгийг тэргүүлж байна

Аваргуудын лигийн G  хэсэгт багтсан Английн “Лестер” клуб гуравдугаар тойрогт талбайдаа Данийн “Копенгаген” клубыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр Аваргуудын лигт одоогийн байдлаар гурав хожиж, 9 оноо цуглуулсан ганц баг болоод байна.

Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 40 дахь минутад Алжир хагас хамгаалагч Махрез нутаг нэгт довтлогч Слиманигийн дамжуулалтаар оруулжээ.  Ийнхүү “Лестер” дөрөвдүгээр тойрогт хожиж чадвал шууд хэсгээсээ гарах болзлоо хангахаар болоод байна. Харин “Копенгаген” 4 оноотой үлдэж, хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж байна.

Нөгөө талд Бельгийн “Брюгге” клуб талбайдаа Португалын “Порто”-г хүлээж авч, 1:2-оор хожигдлоо. Ингэснээр “Порто” 4 оноотой болж, хэсгийн гуравдугаар байрт бичигдэж байна. Харин Бельгийн баг ганц ч л хожил авч чадаагүй явна.  Тоглолтын 12 дахь минутад Воссен тооны харьцааг нээж, Бельгийн баг тэргүүлж эхэлсэн. Гэвч 68 дахь минутад Лайюн тэнцүүлж, 90 дэх минутад Андре Силва торгуулын цохилтоос хожлын гоол оруулжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.