Аваргуудын лигийн Н хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсгийг тэргүүлж байсан Италийн “Ювентус” клуб Францийн “Лион”-ы талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 7 оноотой болж, хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдэв. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 76 дахь минутад Куадрадо оруулжээ.
Хэдийгээр “Ювентус” –ээс 54 дэх минутад Марио Лемина улаан хуудас авсан ч тэд хүн дутуу гэлтгүй хожиж дөнгөлөө. Харин “Лион” 3 оноотой үлдэж, хэсгийн гуравдугаар байрт бичигдэж байна.
Энэ хэсгийн нөгөө тоглолт “Севилья” болон “Динамо Загреб”-ын хооронд болсон. Хорватын багийн талбайд болсон тоглолтод Испанийн клуб өрсөлдөгчөө 0:1-ээр буулгаж авч, гурван оноо авлаа. Ингэснээр 7 оноотой болж, хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Насри 37 дахь минутад оруулжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.