Лос Анжелес Лейкэрс 22 онооноос эргэн ирж Финикс Санс багийг хожлоо

Лос Анжелес Лейкэрс 22 онооноос эргэн ирж Финикс Санс багийг хожлоо

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Олимпын алтан медалийг хүртсэн Леброн Жеймс, Энтони Дэвис нар Кэвин Дурантын эсрэг тоглолоо. Лос Анжелес Лейкэрс талбайдаа Финикс Санс багийг хүлээн авч тоглолоо. Лейкэрс эхний үед онооны зөрүү 22 оноо хүрч байсан бол хоёрдугаар үеэс оноог барьж гуравдугаар үед  хоёр оноо илүү дуусгаж чадсан байна.

Улмаар сүүлийн үед Лейкэрс тэргүүллээ алдалгүй явсаар 116-123 харьцаагааар хожиж улирлын хоёр дахь хожлоо байгууллаа. Харин Санс нэг хожил, нэг хожигдолтой болсон. 11 жилийн дараа улирлыг 2 хожилтой эхлүүлж, мөн Фил Жексон дасгалжуулагчаас хойш анх удаа улирлыг хоёр хожилтойгоор эхлүүлж байна. Мөн Энтони Дэвис Жерри Уэстээс хойш анх удаагаа улирлыг дараалан 35 оноотой эхлүүлсэн Лэйкер боллоо.

Тус тоглолтод Энтони Дэвис 35 оноо, 8 самбар, 4 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 21 оноо, 4 самбар, 8 дамжуулалт, Остин Риверс 26 оноо, 4 самбар, 8 дамжуулалт, 3 бөмбөг таслалт, сэлгээнээс энэ жилийн рүүки тоглогч Делтон Кнехт 8 оноог авчээ. Эсрэг багаас Кэвин Дурант 30 оноо, 4 самбар, 6 дамжуулалт, Дэвин Бүүкэр 23 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

Брүүклин Нетс 101-116 Орлондо Межик
Филадельфи 76 107-115 Торонто Репторс
Шарлот Хорнетс 120-125 Атланта Хокс
Детройт Пистонс 101-113 Клэвлэнд Кавалерс 
Индиана Пэйсэрс 98-123 Нью-Иорк Никс
Мемфис Гриззлис 108-128 Хьюстон Рокетс
Чикаго Буллс 133
-122 Милоуки Багс
Голдэн Стэйт Уорриорс 127-86 Юта Жазз
Нью-Орлэйн Паликанс 105-103 Портлэнд Трэйл Блэйзэрс
Финикс Санс 116-123 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ