Ховд аймгийн Мянгад суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Ховд аймгийн Мянгад суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Ховд аймгийн Мянгад сумын нутагт өнөөдөр буюу аравдугаар сарын 30-ны 03:21:13 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй аж. 

Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн хүчийг илэрхийлэх ганц утгатай. Газар хөдлөлтөөс үүссэн долгион дэлхийн гүнээр тархан гадаргууд гарч ирэхдээ чичирхийлэл үүсгэдэг. Тэгэхээр хэр хэмжээний чичирхийлэл үүсгэж байгааг баллаар хэмжинэ гэсэн үг. Газар хөдлөлтийн голомттой ойр байх тусмаа өндөр баллтай байх бол холдвол баллын хэмжээ багасдаг аж.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ