Финикс Санс баг ЛА Клипперс багийг талбайд нь буулгаж авлаа

Финикс Санс баг ЛА Клипперс багийг талбайд нь буулгаж авлаа

NBA-ын талбайд арван тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Клипперс шинэ ордон болох Intuit Dome цэнгэлдэхдээ Финикс Санс багтай тоглолоо. Тоглолтын эхний хагаст найман оноогоор илүү тоглосон Санс гуравдугаар үед тааруухан тоглосноор хоёр оноогоор хожигдож дуусгасан юм. Улмаар шийдвэрлэх үеийн төгсгөлд Жеймс Харден довтолгоогоо алдснаар 103-103 харьцаагаар тэнцэж дууссан юм. Нэмэлт цагт энэ тэнцүүхэн өрсөлдсөн ч хоёр баг эцсийн мөчид Жеймс харден тэнцүүлж болох байсан торгуулийн шидэлтээ алдснаар тоглолт 116-113 харьцагаар Санс улирлын эхний ялалт байгуулсан юм.

Тус тоглолтод Кэвин Дурант 44 минут тоглохдоо 25 оноо, 7 самбар, 3 бөмбөг таслалтаар багаа тэргүүлсэн бол Брэдли Бийл 24 оноо, Дэвин Бүүкэр 15 оноо, 4 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэсэн байна. Эсрэг багаас Кавай Леонард тоглоогүй бөгөөд Жэймс Харден 29 оноо, 12 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Ибацү Зубач 21 оноо, 9 самбар, Норман Пауэл 17 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Индиана Пэйсэрс 115-109 Детройт Пистонс
Брүүклин Нетс 116-120 Атланта Хокс
Орлондо Межик 116
-97 Миами Хит
Милоуки Багс 124-109 Филадельфи 76
Клевлэнд Кавалерс 136-106 Торонто Репторс
Шарлот Хорнетс 110-105 Хьюстон Рокетс
Чикаго Буллс 111-123 Нью-Орлэйн Паликанс
Мемфис Гриззлис 126
-124 Юта Жазз
Голдэн Стэйт Уорриорс 139-104 Портлэнд Трэйл Блэйзэрс
Финикс Санс 116-113 Лос Анжелес Клипперс /нэмэлт цагт/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ