The MongolZ хоёр хожиж тэмцээний B хэсгийг тэргүүлж байна

The MongolZ хоёр хожиж тэмцээний B хэсгийг тэргүүлж байна

"GAM3RS_X" болон "GRID"-ээс зохиож буй "Thunderpick World Championship 2024" тэмцээн болж байна. Тус тэмцээний шагналын сан 850 мянган ам.доллар бөгөөд Монголоос урилгаар "The MongolZ" баг тоглож. байна.

Манай баг В хэсэгт багтсан бол хэсгийн шатны эхний тоглолтоо өнгөрсөн шөнө Оросын "Cloud9" багийг 2-0 (Dust II 13-11, Ancient 13-11) харьцаагаар хожиж, дараа нь Британийн "Fnatic" багийг 2-0 (Mirage 13-11, Dust II 13-7) харьцаагаар хожиж хэсгээ тэргүүлэхээр болжээ.

Тус тэмцээн арваннэгдүгээр сарын 3-ны дуустал үргэлжлэх тэмцээний 16 баг дөрвөн хэсэгт хуваагдаж нэг удаа хожигдох эрхтэй буюу "double-elimination format" системээр тоглож байна. Хагас шигшээ хүртэлх тоглолтууд онлайнаар болох ба шилдэг дөрвөн баг Германы Берлин хотын "LVL Dome Arena" цэнгэлдэхэд тоглоно.

Манай багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглож байна.

ungCbYVXywFzdtB.jpg

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ