Леброн Жеймс, Бронни Жеймс нар талбайд гарч, NBA-д түүх бүтээлээ

Леброн Жеймс, Бронни Жеймс нар талбайд гарч, NBA-д түүх бүтээлээ

NBA-ын 2024-25 оны улирлын эхний өдөр хоёр тоглолт боллоо. Хоёр дахь тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Минносато Тимбэрволвис багтай тоглолоо. Тоглолтын эхний хагас Лейкэрс 13 онооны зөрүүгээр Лейкэрс илүүрхэж дуусгав. Мөн хоёрдугаар үеийн дунд аав, хүү хоёр буюу Леброн Жеймс, түүний хүү болох энэ жилийн драфтын 57 дахь сонголтоор Лейкэрс сонгож авсан Бронни Жеймс нар NBA-ын талбайд анх удаа гарсан гайхалтай үйл явдал болсон юм. Бронни Жеймс гурван минут тоглосон байна.

Хоёрдугаар хагаст Тимбэрволвис онооны зөрүүг дөрөв болгож ойртуулж чадсан ч илүү гарч чадалгүй 103-110 харьцаагаар Лейкэрс энэ улирлын эхний тоглолтод хожил байгууллаа. Улмаар 2016 оноос хойш анх удаа Лейкэрс нээлтийн тоглолтод ялалт байгуулсан байна. 

Тус тоглолтод Энтони Дэвис 36 оноо, 16 самбар, 4 дамжуулалт, 3 хаалтаар багаа тэргүүлсэн бол Руй Хачимура 18 оноо, 5 самбар, Леброн Жеймс 16 оноо, 5 самбар, 4 дамжуулалтыг гүйцэтгэсэн бол эсрэг багаас Энтони Эдвардс 27 оноо, 7 самбараас бөмбөг авч багаа тэргүүлжээ. Харин саяхан Тимбэрволвис багт нэгдсэн Жульс Рендл 16 оноо, 9 самбар, 4 дамжуулалтыг гүйцэтгэсэн байна.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Нью-Иорк Никс 109-132 Бостон Селтикс
Минносато Тимбэрволвис 103-110 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ