Бостон Селтикс шинэ улирлын эхний тоглолтод Нью-Иорк Никсийг хожлоо

Бостон Селтикс шинэ улирлын эхний тоглолтод Нью-Иорк Никсийг хожлоо

NBA-ын 2024-25 оны улирлын эхний өдөр хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт өнгөрсөн жилийн аварга баг Бостон Селтикс талбайдаа Нью-Иорк Никс багтай тоглолоо. Селтикс талбайдаа хийж байгаа тоглолтод аваргын бөгж болон 18 дахь удаагаа түрүүлсэн далбаагаа ТД гарденд өлгөж тоглолтыг эхлүүлсэн билээ. Тоглолтын эхлэлийг Селтикс гайхалтай хийж эхний хагасыг 19 онооны зөрүү гаргаж дуусгасан бол гуравдугаар үед онооны зөрүүг холдуулж 24 болгожээ. Улмаар тоглолт 109-132 харьцаагаар өндөрлөж шинэ улирлын эхний хожлоо аваргууд байгуулжээ.

Мөн тус тоглолтод холын зайнаас Селтикс 29 удаа амжилттай болгож өмнөх амжилттай зэрэгцэж иржээ. Өмнө нь Милоуки Багс баг 2020 оны арванхоёрдугаар сарын 29-ны өдөр Миами Хит багийн эсрэг 29 удаа холын зайнаас амжилттай хийж байжээ.

Тус тоглолтод Жэйсон Тэйтум 37 оноо, 4 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлон Браун 23 оноо, 7 самбар, Дэррик Уайт 24 оноо, Жрью Холидэй 18 оноог авчээ. Эсрэг багаас Жэйлон Брансон 22 оноогоор багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Майлс МакБрид 22 оноог авсан байна.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Нью-Иорк Никс 109-132 Бостон Селтикс
Минносато Тембэрволвис - Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ