Шай 39 оноог авч, баг нь NBA-ын цомын төлөөх тэмцээний шилдэг дөрөвт үлдлээ

Шай 39 оноог авч, баг нь NBA-ын цомын төлөөх тэмцээний шилдэг дөрөвт үлдлээ
NBA-ын талбайд NBA-ын улиралд дундах цомын тэмцээний шигшээ найман багийн хасагдах шатны хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Оклахома Сити Тандер талбайдаа Даллас Мавирекс багтай тоглож 104-118 харьцаагаар Тандер хожлоо. Улмаар NBA-ын цомын төлөөх шилдэг дөрвөн багийн нэг болж байгаа бөгөөд тэдний өрсөлдөгч нь маргааш болох Голдэн Стэйт Уорриорс болон Хьюстон Рокетс багуудын хожсонтой нь Ням гарагийн өглөө тоглоно.
 
Тус тоглолтод Шай Гилжус Александр 39 оноо, 8 самбар, 5 дамжуулалт, 3 таслалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлн Уйллиамс 18 оноо, 7 самбар, 4 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Клэй Томпсон 19 оноогоор багаа тэргүүлсэн бөгөөд үүнээс тавыг нь холын зайнаас авсан байна. Мөн тус багаас Лука Дончич 16 оноо, 11 самбар, 5 дамжуулалт, 4 таслалт, Кайри Ирвинг 17 оноо, сэлгээнээс Нажи Маршил 19 оноог авсан байна.
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ