Э.Содномпилжээ хоёр ч байртай боллоо

Э.Содномпилжээ хоёр ч байртай боллоо

Бразилын Рио де Жанейро хотноо 31 дэх удаагийн олимп, 15 удаагийн паралимпын наадам зохион байгуулагдаж, манай тамирчид дөрвөн медалийг эх орондоо авчирсан  билээ. Олимпийн наадмаас Д.Сумъяа, Д.Отгондалай нар мөнгө, хүрэл медаль хүртсэн.  Харин паралимпоос Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нар  хүрэл медаль хүртсэн байдаг.

Улмаар медаль хүртсэн тамирчдаа орон нутгийн зөвлөлүүд, бизнесмэнүүд, төр засгаас чадах ядахаараа урамшуулж, амжилт гаргасан тамирчид бүгд л байртай болсон. Гэвч, паралимпийн пауэрлифтингийн төрөлд Монгол Улсаа анх удаагаа төлөөлөн оролцсон Э.Содномпилжээ л ганцаараа “бэлгийн байргүй” үлдсэн юм.

Тэгвэл эх орноо төлөөлөн өөрийн оролцсон төрөлдөө бахархам амжилт гаргаж, медаль хүртсэн  Э.Содномпилжээд байр авч өгөх “Ард Түмний бэлэг” аяныг Г.Дамбадаржаа тэргүүтэй хэсэг хүмүүс санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд аян  спортод элэгтэй түмэн олны дэмжлэгээр эрчээ авч, амжилтад хүрчээ.

Тодруулбал, Эрдэнэт хотын удирдлагууд паралимпийн хүрэл медальт тамирчиндаа хүндэтгэл үзүүлж, хүндэт тэмдгээр шагнан урамшуулсны зэрэгцээ  аймгийнхаа нийт ард иргэдийн бэлэг болгон 2017 онд нэг өрөө байр олгох болсныг аймгийн засаг дарга Д.Батлут мэдэгдлээ.

Мөн хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг "Энсада холдинг" компани нь Э.Содномпилжээд ХОЁР ӨРӨӨ байр бэлэглэхээр болжээ.  Ийнхүү Э.Содномпилжээг ард түмэн нь хоёр ч байраар урамшууллаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.