Италийн “Ювентус” клубын хагас хамгаалагч Сами Хедира “Алтан бөмбөг”-т нэр дэвшигчдийн талаар өөрийн санаа бодлоо хуваалцжээ.
Тэрбээр “Алтан бөмбөг” хүртэх эрхтэй тоглогч гэж байгаа бол тэр дунд Буффон орох ёстой. Тэр 20 жил өндөр төвшинд тоглож байгаа болохоор энэ шагналыг авах эрхтэй. Гэхдээ Роналдог мартаж болохгүй. Би түүнтэй “Реал”-д таван жил хамт тоглосон болохоор сайн мэднэ.
Энэ жил тэр Аваргуудын лиг болоод Европын аваргад түрүүлснээс гадна маш олон гоол оруулсан. Мэдээж бас Месси, Неймар нар байна. Гэх мэт шагнал авах боломжтой маш олон гайхалтай тоглогчид байгаа.
Гэхдээ л би шийдвэр гаргадаг байсан бол “Алтан бөмбөг”-ийг Буффонд өгөх байсан юм” хэмээн ярьжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.