ДиАарон Фокс Сан Антонио Спөрс баг руу солигдлоо

ДиАарон Фокс Сан Антонио Спөрс баг руу солигдлоо

NBA-ийн солилцооны цонх хаагдахад хэдхэн хоног үлдээд байгаа үед багууд солилцоо хийж эхэллээ. Эхлэлийг өчигдөр Лука Дончич, Энтони Дэвис хоёрын солилцоогоор эхэлсэн бол өнөөдөр Сакермэнто Кингс, Сан Антонио Спөрс, Чикаго Буллс гэсэн багуудын хооронд томоохон солилцоо боллоо.

Тодруулбал, Кингс хамгаалагч Де’Аарон Фоксыг Спөрстэй наймаалцаж, Буллс хамгаалагч Зак ЛаВайн, Кингсийн довтлогч Кевин Хюэртер болон драфтын олон сонголттой 3 багийн гэрээ байгуулжээ.

Сан Антонио Спөрс:

  • Де’Аарон Фокс
  • Жордан Маклафлин

Сакраменто Кингс:

  • Зак ЛаВайн
  • Сиди Сисоко
  • 2025 оны эхний тойргийн сонголт (Хорнетс)
  • 2027 оны эхний тойргийн сонголт (Спөрс)
  • 2031 оны эхний тойргийн сонголт (Тимберволвиз)
  • 2025 оны хоёрдугаар тойргийн сонголт (Наггетс)
  • 2028 оны хоёрдугаар тойргийн сонголт (Буллсийн)
  • Тэдний 2028 оны хоёрдугаар тойргийн сонголт

Чикаго Буллс:

  • Зак Коллинз
  • Тре Жонс
  • Кевин Хюэртер
  • Тэдний 2025 оны 1-р тойргийн сонголт (Спөрс)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ