The MongolZ Катовицийн плэй-оффт Туркийн Eternal Fire багтай тоглоно

The MongolZ Катовицийн плэй-оффт Туркийн Eternal Fire багтай тоглоно

ESL-ээс зохиож буй 1 сая ам.долларын шагналын сантай CS2 (Counter Strike 2) төрлийн мажор тэмцээний араас орохуйц хамгийн том тэмцээнүүдийн нэг "Intel Extreme Masters Katowice 2025" тэмцээний хоёр дахь шатны тоглолтууд болж  өнгөрсөн шөнө дууслаа.

Тус тэмцээнд Монголын "The MongolZ" баг дэлхийн чансаанд эзэлж буй байраар хэсгийн шатанд шууд уригдаж хоёр шатанд орсон бөгөөд хоёр дахь тоглолтоо өнгөрсөн шөнө буюу хоёрдугаар сарын 5-ны шөнө Европын холбооны "Navi" багтай тоглож 0-2 (Mirage 3-13, Ancient 9-13) харьцаагаар хожигдлоо. Өмнөх тоглолтод хожсоноор Katowice 2025-н плэй-оффт өрсөлдөх эрхээ авчихаад байсан манай баг плэй оффын эхний тоглолтоо нөгөөдөр буюу хоёрдугаар сарын 7-ны шөнө 22:45 цагт Туркийн алдарт Eternal Fire багтай тоглохоор боллоо.

Манай баг урьдчилсан шатанд тоглоогүй бөгөөд хоёр шатны эхний тонглолтоо Team Liquid багтай 2-1 (Nuke 10-13, Mirage 13-8, Ancient 13-11)  харьцаагаар, хоёр дахь тоглолтоо Европын холбооны "GamerLegion" багтай тоглож (Nuke 13-10, Mirage 13-5) харьцаагаар хожлоо. Улмаар Польшийн Spodek Arena-д өрсөлдөх эрхийг анх удаагаа хүртээд байсан юм.

Тус тэмцээн гурван үе шаттай бөгөөд дэлхийн шилдэг 24 баг оролцоно. Эхний шатанд 16 баг өрсөлдөж найм нь хоёр дахь шат руу шалгарна. Харин хэсгийн шатнаас зургаан баг плэй офф руу шалгарч тоглох юм. 

E4qW4YOiYzzywAD.png

Польшийн Катовиц хотод хоёрдугаар сарын 9-ийг дуустал үргэлжлэх тэмцээний ялагч нь 400 мянган ам.долларыг авна.

The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.

pd8hPmG7Tk4V7jx.png

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ