Чикаго Буллс сүүлийн 10 секунтэд 9 оноог авч, Лейкэрсийг талбайдаа буулгаж авлаа

Чикаго Буллс сүүлийн 10 секунтэд 9 оноог авч, Лейкэрсийг талбайдаа буулгаж авлаа

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Хэдхэн хоногийн өмнө Чикаго Буллс багийнхан Лос Анжелес Лейкэрс багийн талбайд тоглож 31 онооны зөрүүгээр Буллс хожиж байсан бол өнөөдөр талбайдаа эцсийн мөчид холын зайнаас Жош Гидди шидэлтээ амжилттай болгож 117-119 харьцаагаар хожлоо. Улмаар энэ улиралд хоёр таарч тоглох байснаас бүгдэд нь Бухнууд хожлоо.

Бухнууд өнөөдөр хожсноор 33 хожил, 40 хожигдолтой болж дорнод бүсийн 9-т бичигдэж байгаа бол Лейкэрс 44 хожил, 29 хожигдолтой болж өрнөд бүсийн 4-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Бухнуудаас Жош Гидди 25 оноо, 14 самбар, 11 дамжуулалт, 2 таслалтаар трипл дабл хийж багаа хожилд хөтөлсөн бол Коби Уайт 26 оноо, 9 дамжуулалт, Кэвин Хюртер 21 оноог авсан байна. Эсрэг багаас Остин Риверс 30 оноог авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Лука Дончич 25 оноо, 10 самбар, 8 дамжуулалт, 2 таслалт, Леброн Жеймс 17 оноо, 12 дамжуулалт, 2 таслалт, Жейсон Хэйс 19 оноог авсан байна.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Сан Антонио Спөрс 116-124 Клевлэнд Кавальерс
Даллас Мавирекс 101
-92 Орлондо Межик
Индиана Пэйсэрс 162-109 Вашингтон Визардс
Атланта Хокс 112-122 Миами Хит 
Лос Анжелес Лейкэрс 117-119 Чикаго Буллс
Мемфис Гриззлис 104-125 Оклахома Сити Тандер 
Хьюстон Рокетс 121-
110 Юта Жазз
Портлэнд Трэйл Блэйзэрс 107-128 Сакермэнто Кингс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ