Кавани 11 тойрогт 10 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна

Кавани 11 тойрогт 10 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна

Францийн Лиг-1-ийн 11 дүгээр тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт “ПСЖ” клуб “Лилль”-ийн “Пьер-Моура” цэнгэлдэхэд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 23 оноотой болж, хоёрдугаар байр руу орж ирлээ. 11 дүгээр тойрогт “Монака” яаж тоглохоос шалтгаалж байр өөрчлөгдөх боломжтой.

Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 65 дахь минутад Эдинсон Кавани оруулж, багтаа хэрэгтэй гурван оноог авчирсан юм. Мөн тэрбээр 11 тойрогт 10 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаараа тасархай тэргүүлж байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.