Английн премьер лигийн 11 дүгээр тойргийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт Лондон хотын “Челси” клуб хүчтэй өрсөлдөгч “Саутгэмптон”-ы талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 22 оноотой болж, тэргүүлэгч гурван багийн араас ердөө ганцхан онооны дутуутай дөрөвдүгээр байрт бичигдэж байна.
Тоглолтын 6 дахь минутад Азар гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 55 дахь минутад Азарын дамжуулалтаар Диего Коста гоолдож, багтаа гурван оноо авчирчээ. Мөн тэрбээр 11 тойрогт 8 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаар тэргүүлж байна.
Өчигдөр мөн “Эвертон” талбайдаа “Вест Хэм”-ийг хожиж, 18 оноотой болсноор 6 дугаар байрт бичигдэж байна. Энэ тоглолтод Лукаку нэг гоол оруулж, премьер лигт 7 гоолтой боллоо.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.