Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн үлдсэн дөрвөн хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Аваргуудын лигийн Е хэсэгт багтсан Францын “Монако” клуб талбайдаа Оросын “ЦСКА” клубыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 8 оноотой болж, хэсгээ тэргүүлж байна.
Тоглолтын 12 дахь минутад Жермен тооны харьцааг нээсэн. Улмаар Фалькао 28, 41 дэх минутад хоёрыг оруулснаар багтаа ялалт авчирлаа. Харин ЦСКА” 2 оноотой хэвээр үлдэж байгаа юм. Гэхдээ тэдэнд ч бас боломж байгаа. Гол нь үлдсэн хоёр тоглолтдоо хожих хэрэгтэй байна.
Тэгвэл нөгөө талд Английн “Тоттенхэм” клуб талбайдаа Германы “Байер Леверкузен” клубыг хүлээж авч, 0:1-ээр хожигдлоо. Ингэснээр “Байер” 6 оноотой болсон бол “Тоттенхэм” 4 оноотой үлдлээ. Ингэснээр Английн багийн хувь заяа дээсэн дөрөөн дээр ирээд байна.
Үлдсэн хоёр тойрогт хоёуланд нь яаж ийж байгаад хожихгүй бол хэсгээс гарах асуудал хүндэрч магадгүй юм. Ер нь бол онолын хувьд энэ хэсгийн дөрвөн багийн хувьд бүгд хэсгээсээ гарах боломж байгаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.