"The MongolZ" баг IEM Krakow 2026 тэмцээнийг өндөрлүүллээ

Электрон тоглоомын CS2 төрлийн "The MongolZ" баг энэ оны эхний тэмцээнээ Польш улсын Краков хотноо нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 8-ны хооронд болох IEM Krakow 2026 тэмцээнд оролцоно. Манай залуус тус тэмцээний хоёрдугаар шатнаас тоглох бөгөөд эхний тоглолтоо уржигдар /2026.01.31/ Европын холбооны "G2" багтай тоглож 0-2 (Dust2 2-13; Ancient 11-13; Mirage 0-0) харьцаагаар хожигдлоо.

Улмаар доод хүснэгт рүү унаж өнгөрсөн шөнө хасагдах шатны тоглолтоо Бразилын "FURIA" багтай тоглож 1-2 (Mirage 13-11; Inferno 12-16; Nuke 2-13) харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ. Ийнхүү 2026 оны эхний тэмцээнээ хожил байгуулж чадалгүй дуугалаа.

Энэ тэмцээний дараа нь ирэх хоёрдугаар сарын 14-22-ны өдрийн хооронд Румын улсын Клуж-Напока хотноо болох PGL Cluj-Napoca 2026 тэмцээний урилгыг хүлээн авсан байна.

The MongolZ багийн бүрэлдэнүүнд ахлагч Blitz  /Б.Гарьдмагнай/,  Techno4k  /М.Содбаяр/, 910  /Б.Өсөхбаяр/, Mzinho  /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг, дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалаа/ нар тоглож байгаа бөгөөд сэлгээнд Senzu /М.Азбаяр/ байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ