"The MongolZ" баг Клуж-Напока хотноо энэ оны хоёр дахь тэмцээнийг эхлүүлнэ

Электрон тоглоомын CS2 төрлийн "The MongolZ" баг энэ оны хоёр дахь тэмцээн "PGL Cluj-Napoca 2026" тэмцээнд оролцоно. Тус тоглолт Румын улсын Клуж-Напока хотноо хоёрдугаар сарын 14-22-ны өдрийн хооронд болно.

Манай залуусын эхний тоглолт өнөөдөр шөнө буюу хоёрдугаар сарын 15-ны шөнийн 01:00 цагт Бразилын "paiN" багтай тоглоно. Хоёр баг өнгөрсөн онд дөрвөн тэмцээнд таарч тоглож бүгдэд нь "The MongolZ" баг хожиж байсан бол сүүлд "IEM Chengdu 2025" тэмцээнд таарч тоглохдоо 2-1 (Nuke 9-13; Ancient 13-6; Inferno 16-13) харьцаагаар хожиж байжээ.

1,250,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд нийт 16 баг оролцож байгаа бөгөөд гурван тоглолт хожсон найман баг нь шигшээ тоглолтод оролцох бол гурван тоглолт хожигдсон баг нь тэмцээнийг орхино.

The MongolZ багийн бүрэлдэнүүнд ахлагч Blitz  /Б.Гарьдмагнай/,  Techno4k  /М.Содбаяр/, 910  /Б.Өсөхбаяр/, Mzinho  /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг, дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалаа/ нар тоглож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ