Роналдо Nike-тай жилийн 24 сая еврогийн гэрээ байгуулжээ

Роналдо Nike-тай жилийн 24 сая еврогийн гэрээ байгуулжээ

“Реал Мадрид” клубын довтлогч Криштиано Роналдо спортын бараа үйлдвэрлэгч Nike-тай спонсорын гэрээгээ шинэчилжээ. Энэ талаар тус компани нэн даруй олон нийтэд зарлах юм байна.

Ингэснээр тэрбээр тус компаниас жилдээ 24 сая евро авах бөгөөд энэ “Реал”-аас авдаг цалинтай нь дүйцэхүйц аж. Тэгвэл Nike түүхэндээ анх удаа хөлбөмбөгийн тамирчинтай ийм том гэрээ хийж байгаа нь энэ юм байна.

1984 онд Nike компани үүнтэй ойролцоо үнийн дүнтэй гэрээг сагсан бөмбөгийн домогт тамирчин Майкл Жордантай байгуулж байжээ.  Дашрамд дурьдахад, Роналдо өмнө нь Adidas-тай хамтарч ажиллаж байсан билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.