Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 19

ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААН НОХОЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:21-19:28.

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ