Ц.Мөнх-Оргил: Өнгөрсөн УИХ Хөрөнгө оруулалтын сайхан хууль баталсан

Ц.Мөнх-Оргил: Өнгөрсөн УИХ Хөрөнгө оруулалтын сайхан хууль баталсан
Хөрөнгө оруулалтыг нэмж татах хүрээнд олон ажил хийх хэрэгтэй байна гэдгийг УИХ-ын гишүүд хэлж буй. Энэ хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил гадаадын хөрөнгө оруулагчид МАН мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэхийг, Оюутолгой, Таван толгой зэрэг мега төслийг хөдөлгөхийг хараад байна гэлээ. 
 
Уг нь бол хөрөнгө оруулагчид МАН-ын мөрийн хөтөлбөр гэхээсээ илүү улс төрийн тогтвортой байдал болон эрх зүйн таатай орчинг л хүсдэг байлтай. Тэрбээр энэ талаар байнгын хорооны хурал дээр “Энэ Засгийн газар хөрөнгө оруулалтыг татахыг тулд бодит үйлдлээрээ юм хиймээр байна. Хөрөнгө оруулалтын форумуудыг хийгээд, Монгол Улсад хөрөнгө оруулалт нэмэгддэг бол өнгөрсөн дөрвөн жил бид дэлхийн хамгийн их хөрөнгө оруулалтыг татахаар улсын нэг боллоо.
 
Тэгэхээр хөрөнгө оруулагчид биднээс үйлдэл хүлээгээд байна. Тухайлбал, Оюутолгой, Таван толгой зэрэг мега төслийг хөдөлгөхийг хүлээж, харж байна. Энэ Засгийн газар өөрийнхөө оруулж ирсэн мөрийн хөтөлбөрөө хэр хэрэгжүүлэхийг харж байна. Тиймээс бид үйлдлээрээ л хөрөнгө оруулалтыг татах үлдээд байна. Түүнээс эрх зүйн орчины хувьд өнгөрсөн УИХ-аар баталсан Хөрөнгө оруулалтын хууль гээд ямар ч хөрөнгө оруулалтыг татахаар сайхан хууль байгаа” гэлээ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.