Он гарсаар нийслэлийн хэмжээнд орон сууцны хороололд гарсан гал түймрийн 293 дуудлага бүртгэгджээ. Гал түймрийн улмаас нэг иргэн амиа алдаж, хоёр иргэн түлэгдэж гэмтсэн байна.
Мөн сүүлийн гурван хоногт нийслэлийн хэмжээнд орон сууцны хороололд айлын эд зүйл, гал тогооны цахилгаан хэрэгсэл, цахилгааны самбар болон хогийн суваг шатсан нийт долоон дуудлага бүртгэгджээ.
Орон сууцны хороололд гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдэд дараах зөвлөмжийг хүргэлээ.
Үүнд:
-Цахилгаан хэрэгслийг ашигласны дараа бүрэн унтрааж, шалгах,
-Ил гал, чүдэнз, лаа, зул, арц, хүжийг бүрэн унтраах,
-Барилгын аврах зам гарцын тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах,
-Аврах зам гарцыг чөлөөлж, хэвийн ажиллагааг хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.