Нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр

Нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр

Зуны тэргүүн харагчин могой сарын билгийн тооллын 25
Нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр

  • Үс засуулвал:Нүд бүрэлзэн улцайна
  • Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 4:53-20:50.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ