Монгол Улсын Волейболын Үндэсний шигшээ баг хүрэл медаль хүртлээ

Монгол Улсын Волейболын Үндэсний шигшээ баг хүрэл медаль хүртлээ

Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан 13 дахь удаагийн Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн түүхэн амжилттайгаар өндөрлөлөө.

Эх орондоо өрсөлдсөн Монгол Улсын Үндэсний шигшээ баг тэмцээний турш хүчирхэг өрсөлдөгчидтэй эн тэнцүү тоглож, хүрэл медалийн эзэн болсноор тус тэмцээний түүхэн дэх анхны медалиа хүртэж, Монголын волейболын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.

Тэд А хэсгийн эхний тоглолтоо Хонконгийг 0:3 /17-25; 21-25; 23-25/ харьцаагаар хоёр дахь тоглолтод Хятадын багийг 0-3 /20-25; 22-25; 15-25/ харьцаагаар хожиж хэсгийг тэргүүлсэн юм. 

Улмаар медалийн төлөөх тоглолтод Японы багтай хийж 3-2 /27-25; 25-23; 23-25; 18-25; 15-12/ харьцаагаар хожигдож, хүрэл медалийн төлөө тоглохоор болсон юм. Хүрэл медлийн төлөө дахин Хятадын багтай тоглож 1-3 /16-25; 22-25; 25-19; 23-25/ харьцаагаар хожиж хүрэл медаль хүртлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ