2026 оны 2-р улирлын S-Tier төвшиний хоёр дахь тэмцээн болох Esports World Cup 2026 тэмцээний CS2 төрлийн тэмцээн болж байна.
Тэмцээнд 32 баг оролцох бөгөөд 4 хэсэгт хуваагдана. Хэсгийн шатанд double-elimination форматаар тоглож хоёр хожсон нь цааш шалгарч хоёр хожигдсон нь тэмцээнээ өндөрлүүлэх байдлаар хэсэг бүрээс 4 баг нь шигшээ шатанд шалгарах юм.
Тэгвэл тус тэмцээний өмнөх жилийн аварга баг болох Монгол Улсын The MongolZ баг оролцох бөгөөд тэд D хэсэгт орж эхний тоглолтоо ОХУ-ын magic багтай хийж 2-0 (Mirage 13-7) харьцаагаар хожсон билээ. Тэгвэл өчигдөр тэд дараагийн тоглолтоо Украйны Natus Vincere багтай тоглож 1-2 (Inferno 5-13; Ancient 13-9; Mirage 8-13) харьцаагаар хожигджээ.
Улмаар өнөөдөр 19:00 цагаас Бразилын paiN багтай тоглоно. Хоёр баг энэ онд хоёр тэмцээнд таарч тоглосон бөгөөд хоюуланд нь манай залуус хожиж байжээ. Сүүлд хоёр баг ESL Pro League Season 23 Stage 2 тэмцээний хэсгийн шатны эхний тоглолтод тоглож 2-0 (Mirage 19-17; Nuke 13-9; Inferno 0-0) харьцаагаар хожиж байжээ.
Харин энэ удаагийн тэмцээнд The MongolZ баг шинэ бүрэлдэхүүнтэйгээр тоглох бөгөөд bLitz /багийн ахлагч/ Б.Гарьдмагнай, Techno4k М.Содбаяр, 910 /AWPer/ Б.Өсөхбаяр, tikuak Ч.Золбаяр, DarkMeister Д.Ирээдүй нар тоглох бол maaRaa /coach/ Б.Эрдэнэдалай тэднийг дасгалжуулах юм.
