The MongolZ баг EWC-2026 тэмцээний хасагдах шатанд шалгарлаа

The MongolZ баг EWC-2026 тэмцээний хасагдах шатанд шалгарлаа

2026 оны 2-р улирлын S-Tier төвшиний хоёр дахь тэмцээн болох Esports World Cup 2026 тэмцээний CS2 төрлийн тэмцээний хэсгийн тоглолтууд болж дууслаа.

Тэмцээнд 32 баг оролцох бөгөөд 4 хэсэгт хуваагдана. Хэсгийн шатанд double-elimination форматаар тоглож хоёр хожсон нь цааш шалгарч хоёр хожигдсон нь тэмцээнээ өндөрлүүлэх байдлаар хэсэг бүрээс 4 баг нь шигшээ шатанд шалгарлаа.

Тэгвэл тус тэмцээний өмнөх жилийн аварга баг болох Монгол Улсын The MongolZ баг оролцох бөгөөд тэд D хэсэгт орж эхний тоглолтоо ОХУ-ын magic багтай хийж 2-0 (Mirage 13-7) харьцаагаар хожсон билээ. Тэгвэл өчигдөр тэд дараагийн тоглолтоо Украйны Natus Vincere багтай тоглож 1-2 (Inferno 5-13; Ancient 13-9; Mirage 8-13) харьцаагаар хожигджээ. 

Улмаар шигшээ үатны эрхийн төлөөх тоглолтод Бразилын paiN багтай тоглож 2-0 (Nuke 13-10; Inferno 13-4; Mirage 0-0) харьцаагаар хожиж шигшээ буюу плэй-оффт шалгарлаа.

Шилдэг 16 баг шалгарч дууссан бол лхагва гарагаас хасагдах шатны тоглолтууд болно. Манай залуус Ервопын холбооны Falcons багтай пүрэв гарагийн 19:00 цагт тоглоно. Хоёр баг өмнөх нь хоёр удаа таарч тоглоход манай залуус нэг хожсон байна. Сүүлд энэ оны тавдугаар сард болсон PGL Astana 2026 тэмцээний хэсгийн шатанд таарч 1-2 (Dust2 8-13; Inferno 13-11; Mirage 12-16) харьцаагаар хожигдож байжээ.

Харин энэ удаагийн тэмцээнд The MongolZ баг шинэ бүрэлдэхүүнтэйгээр тоглох бөгөөд bLitz /багийн ахлагч/ Б.Гарьдмагнай, Techno4k М.Содбаяр, 910 /AWPer/ Б.Өсөхбаяр, tikuak Ч.Золбаяр, DarkMeister Д.Ирээдүй нар тоглох бол maaRaa /coach/ Б.Эрдэнэдалай тэднийг дасгалжуулах юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ