Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Тайландын багтай тоглоно

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Тайландын багтай тоглоно

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй эрэгтэй багуудын 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны D хэсгийн сүүлийн тоглолтууд өнөөдөр болно.

Хоёр хожигдолтой байгаа Вьетнам, Фижигийн багийн тоглолт 16:00 цагт тоглох бол хоёр хожилтой Тайланд болон Монголын багуудын тоглолт 19:00 цагаас болно. Хожсон баг нь хэсгийг тэргүүлэх юм.

“FIBA Asia Cup 2029 Pre-Qualifiers” тэмцээний урьдчилсан шатанд Монголын шигшээ баг Вьетнам, Фижи, Тайландын багуудтай тоглоно. Ш.Энхийн-Од, Г.Болор-Эрдэнэ, Д.Баясгалан, О.Эрдэнэцогт, Т.Ууганбаяр, С.Биндэрьяа, Ц.Азбаяр, Б.Барсболд нарын тамирчдаар бүрдсэн шигшээ баг өнөөдөр Вьетнамын багтай тоглох юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ