Гурван хөх мэнгэтэй харагчин хонь өдөр

Гурван хөх мэнгэтэй харагчин хонь өдөр

НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 25

ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна
  • Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:17-19:24.

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ