Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сар буюу Кюүшюү башёгийн эхний өдрийн барилдаан болж өндөрлөлөө.
Өнгөрсөн башёд гэмтэлтэй байсан Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал секиваки Окиномитэй барилдсан бол 71 дэх их аварга Какүрю М.Ананд комосүби Матекүмитэй барилдаж тус тус эхний өрсөлдөгчөө өвдөг шороодуулжээ. Мэргэжилийн сүмогийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж нутгийн дүү комосүби Тамаваши Б.Мөнх-Оргилтай барилдаж ошидаши мэхээр өвдөг шороодлоо.
Харин өнгөрсөн башёд түрүүл озеки Гоэйдо энэ башёд түрүүлбэл сүмогийн холбоо Ёкозүна цол амалсан билээ. Тэрбээр эхний учраагаа өвдөг шороодуулсан билээ.
Кюүшюү башёгийн хоёр дахь өдөр Хакухо М.Даваажаргал маэгашири-1 барилдаж байгаа Аояматай, Харумафүжи Д.Бямбадорж маэгашири-2 барилдаж байгаа Кайсэтэй, Какүрю М.Ананд маэгашири-1 барилдаж байгааТочиозантай барилдана
Бусад бөхчүүд
Ёкозуна Хакүхо М.Даваажаргал 1-0
Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж 0-1
Ёкозуна Какүрю М.Ананд 1-0
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 0-1
Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 1-0
Маэгашири-7 Таканойва А.Баасандорж 0-1
Маэгашири-10 Араваши Э.Дөлгөөн 1-0
Маэгашири-10 Чиёошома Г.Мөнхсайхан 1-0
Маэгашири-11 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 0-1
Маэгашири-11 Ичиножу А.Ичинноров 0-1
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.