Дэлхийн аваргын урьдчилсан шатны Европын бүсийн В хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Хэсгийг тэргүүлж байгаа Швейцарийн шигшээ баг талбайдаа Ферарын арлын багийг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 12 оноотой болж, тэргүүллээ хадгалсан бол зочин багийн хувьд 4 оноотой дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Тоглолтын 27 дахь минутад Дердийок тооны харьцааг нээсэн бол 83 дахь минутад Лихтштайнер гүйцээжээ.
Тэгвэл дөрөвдүгээр тойрогт Португалын шигшээ талбайдаа Латвийг хүлээж авч, 4:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 9 оноотой болж, хэсгийн хоёрдугара байрт бичигдэж байна. Харин Латви 3 оноотой тавдугаар байрт бичигдэж байгаа билээ. Тоглолтын 28, 85 дахь минутад Роналдо хоёр гоол оруулсан. Тэгвэл 69 дэх минутад Карвалью нэгийг нэмж, 90 дэх минутад Бруна Алвеш гүйцээжээ. Зочин багаас нэр төрийн ганц гоолыг 67 дахь минутад Зюзин оруулсан байна.
Хэсгийн гурав дахь тоглолт Унгар болох Андоррын шигшээн хооронд болж, талбайн эзэн баг 4:0-ээр өрсөлдөгчөө буулгаж авлаа. Ингэснээр Унгар 7 оноотой болж, хэсгийн гуравдугаар байрт бичигдэж байгаа юм. Тоглолтын 33 дахь минутад Золтан Гера тооны харьцааг нээсэн бол Ланг 43, Дьюрчо 73, Салаи 88 дахь минутад тус бүр нэгийг нэмжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.