Казахстан улсын жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Тэгвэл энэ удаагийн Казахстаны аварга шалгаруулах тэмцээний 48 кг-ын жинд тус улсын нэрийн өмнөөс барилдах болсон Монголын жүдоч Г.Отгонцэцэг түрүүллээ. Ингэснээр хоёр дахь жилдээ дараалан өөрийн жиндээ түрүүлж, Казахстаны хошой аварга боллоо.
Тэрбээр энэ жил Риогийн Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн. Мөн Олон улсын чанартай 10 тэмцээнд оролцохдоо 5 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль авч, 2016 оны шилдэг эмэгтэй жүдочоор шалгарсан билээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.