Ц.Цогтбаяр дасгалжуулагч өөрийгөө шатаана гэв

Ц.Цогтбаяр дасгалжуулагч өөрийгөө шатаана гэв

Тэрбээр Рио-2016 Олимпийн наадмын дэвжээнд хувцсаа тайлж шидэн эсэргүүцэл илэрхийлснийхээ төлөө дасгалжуулах эрхээ хасуулсан билээ. Тэгвэл энэ сарын 19-ний өдөр Төрийн ордонд болох Монголын чөлөөт бөхийн холбооны их хуралд нэр бүхий тамирчид, дасгалжуулагчдыг оролцуулахгүй байх шийдвэр гарсан дунд түүнийг ч багтаасан байна.

Тиймээс Гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр энэ сарын 19-ний өдөр зулын гол болно хэмээн мэдэгдлээ. Тэрбээр Чөлөөт бөхийн холбоонынхны шийдвэрийг эсэргүүцэж, Төрийн ордны өмнө өөрийгөө шатаах юм байна.  

Чөлөөт бөхийн холбооны шинэчлэл нэрийн дор энэ мэт үйлдэл гаргаж өөрийн гар хөл болсон хүмүүсээр Монголын чөлөөт бөхийн холбоог бүрдүүлж үе үеийн дасгалжуулагч, тамирчдыг энэ мэтээр шахан гадуурхаж байгааг эсэргүүцэн тэмцлийн ийм замыг сонгосон хэмээн тэрбээр  тайлбарласан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.