Н.Дагвасүрэн хагас шигшээд үлдэж, Ц.Мөнхзаяа торгуулийн тойрог руу орлоо

Н.Дагвасүрэн хагас шигшээд үлдэж, Ц.Мөнхзаяа торгуулийн тойрог руу орлоо

Хятадын Чиндао хотноо жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн болж байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн тэмцээний хэсгийн барилдаанууд өндөрлөж байна. Манайхаас 73 кг-ын жинд барилдсан хоёр залуу бөх эхний тойрогтоо ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв.

Б.Баяндүүрэнгийн хувьд Тайванийн Чуан Шан Чинтэй барилдсан ч барсангүй. Харин Г.Чойжилсүрэнгийн хувьд Солонгосын Ли Ён Жинтэй барилдсан ч бас л ялж чадалгүй тэмцээнээ дуусгалаа.

Тэгвэл 81 кг-д хүч үзэж байгаа Н.Дагвасүрэнгийн хувьд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Оросын тамирчин Мурат Хачировыг ялж, хагас шигшээд шалгарлаа. Манай бөх хагас шигшээд Солонгосын Ли Жа Юнтай барилдана.

Эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан Ц.Мөнхзаяагийн хувьд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Оросын Валентина Костенкотай барилдсан ч ялж чадсангүй. Ингэснээр торгуулийн тойрог руу орлоо. Манай бөх торгуулийн тойрогт Хятадын бөх Ши Чу Жантай барилдахаар болоод байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.