“Манчестер Сити” Гримальдогийн төлөө 45 сая евро төлнө

“Манчестер Сити” Гримальдогийн төлөө 45 сая евро  төлнө

Португалын “Бенфика” клубын хамгаалагч Алехандро Гримальдо Английн “Манчестер Сити”-д ирж магадгүй байгаа талаар O Jogo мэдээлжээ. Тус сонины мэдээлж байгаагаар “Хотынхон” өдгөө 21 настай Испани эрийг авахаар аль хэдийнэ тохиролцоонд хүрсэн бөгөөд Пеп өөрөө түүнийг авахыг хүссэн юм байна.

Гримальдо “Бенфика” клубтэй 2021 он хүртэл гэрээтэй бөгөөд гэрээнд заасны дагуу бол түүний өртөг 60 сая евро юм байна. Харин “Сити” түүний төлөө 45 саяыг өгөхөд бэлэн байгаа аж. Тэрбээр энэ улирал эхлээд “Бенфика”-гийн төлөө 18 тоглолтод оролцож, 2 гоол оруулчихаад байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.