“Ливерпүүл” тэнцэж, “Сити” хожлоо
Английн премьер лигийн 12 дугаар тойргийн эхний тоглолтууд өчигдөр боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ливерпүүл” клуб “Саутгэмптон”-ы талбайд зочилж, хуурай тэнцлээ. Ингэснээр 27 оноотой болж, тэргүүн байрт хэвээр үлдэж байгаа юм. Өнөдөр “Челси”-гийн тоглолтоос шалтгаалж байр өөрчлөгдөх магадлалтай.
Тэгвэл сүүлийн хэдэн тоглолтод тааруухан байсан “Манчестер Сити” клуб энэ тойрогт “Кристал Палас”-ын талбайд зочилж, арай гэж 1:2-оор буулгаж авлаа. Энэ тоглолтод “Сити”-гийн гол хагас хамгаалагч Яя Туре гараанд гарч тоглосон төдийгүй хоёр гоолыг хоёуланг нь оруулжээ. Харин “Кристал Палас”-аас 66 дахь минутад Конор Уикхэм нэр төрийн нэг гоол оруулсан байна. Энэ тойроргт “Сити” хожсоноор 27 оноотой болсон ч гоолын зөрүүгээр хоёрдугаар байрт бичигдэж байгаа юм.
Энэ тойрогт тэргүүлэгчдийн эгнээнд явж байгаа “Арсенал” клуб “Манчестер Юнайтед”-ын талбайд зочилж, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр “Арсенал” 25 оноотой болж, дөрөвдүгээр байраа хадгалж үлдлээ. Харин “Манчестер Юнайтед” 19 оноотой болж, 6 дугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 68 дахь минутад Мата тооны харьцааг нээж, 89 дэх минутад Жиру хариуг нь барьжээ.
Бусад тоглолтын үр дүн
Сандерланд 3-0 Халл
Уотфорд 2-1 Лестер
Сток Сити 0-1 Борнмут
Эвертон 1-1 Соунси
Тоттенхэм 3-2 Вест Хэм
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.