Аваргуудын лигийн F хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Хэсгийг тэргүүлж байгаа “Боруссия Дортмунд” клуб талбайдаа Польшийн “Легия” клубыг хүлээж авч, 8:4-өөр буулгаж авлаа. Ингэснээр 13 оноотой болж, хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдлээ. Ерөөс “Боруссия Дортмунд” хэсгээсээ гарах нь өнгөрсөн тойрогт л тодорхой болсон. Харин одоо зургадугаар тойрогт “Реал”-тай хэсгээс нэгээр гарах эсэхээ шийднэ.
Энэ удаагийн тоглолтод “Боруссия”-гаас Шинжи Кагава 17, 18 дахь минутад хоёрыг оруулсан бол Шахин 20, Дембеле 29 дэх минутад нэгийг нэмсэн. Улмаар 32, 52, 90 дэх минутад Ройс гурвыг хийсэн бол Пасслак 81 дэх минутад нэгийг нэмсэн байна. Харин “Лигия” клубээс 10, 24 дэх минутад Прийович хоёрыг хийсэн бол Кухарчик 57, Николич 83 дахь минутад тус бүр нэгийг нэмжээ.
Нөгөө талд Португалын “Спортинг” клубын талбайд Испанийн “Реал Мадрид” клуб зочилж, 1:2-оор буулгаж авлаа. Тоглолтын 29 дэх минутад Варан тооны харьцааг нээсэн. Тэгвэл 64 дэх минутад Жоау Перейра улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн. Гэвч тэд хүн дутуу хэдий ч 80 дахь минутад Адриен Силва торгуулийн цохилтоос тооны харьцааг тэнцүүлсэн. Харин 87 дахь минутад Бензема нэгийг оруулснаар “Реал” хожиж, 11 оноотой боллоо. Одоо 6 дугаар тойрогт “Боруссия”-г хожиж чадвал хэсгээс нэгээр гарах боломж байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.