“Монако” хэсгээс нэгээр гарч, “Тоттенхэм”-ийн хувь заяа хүний гарт орлоо

“Монако” хэсгээс нэгээр гарч, “Тоттенхэм”-ийн хувь заяа хүний гарт орлоо

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн тавдугаар тойргийн тоглолтууд эхэллээ. Энэ тойрогт Е хэсэгт багтсан Францын “Монако” клуб талбайдаа Английн “Тоттенхэм” клубыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр “Монако” 11 оноотой болж, хэсгээс нэгээр гарах болзлоо хангалаа.

Харин “Тоттенхэм” 4 оноотой хэвээр үлдэж, дараагийн тойрогт “ЦСКА”-г заавал хожих, нөгөө талд “Байер” хожигдохыг хүлээх л үлдээд байна. Тоглолтын 48 дахь минутад Сидибе тооны харьцааг нээсэн. Харин 52 дахь минутад Харри Кейн торгуулийн цохилтоос тэнцүүлсэн. Гэвч ердөө л минутын дараа Лемар хариуг нь барьж, Францын баг хожжээ.

Нөгөө талд Германы “Байер Леверкузен” клуб Оросын “ЦСКА” клубын талбайд зочилж, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр Германы баг 7 оноотой болж, хэсгээс хоёроор гарах магадлал маш өндөр боллоо. Дараагийн тойрогт “Монако”-гоос оноо салгаж дөнгөхөд л тэд хасагдах шат руу орно. Харин “ЦСКА” ердөө л 3 оноотой болж байгаа.

Тэдэнд одоо Европа лиг рүү орох л боломж байгаа. Тоглолтын 16 дахь минутад Фолланд гоолдож, зочид тэргүүлж эхэлсэн. Тэгвэл 75 дахь минутад Натхо торгуулийн цохилтоор тэнцүүлсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.