“Рома”, “Зенит” тэргүүтэй 10 баг хасагдах шатанд үлдэх нь тодорхой боллоо
Европа лигийн тавдугаар тойргийн тоглолтууд өндөрлөсний дараа Оросын “Зенит”, Украины “Шахтёр”, Германы “Шальке” тэргүүтэй 10 баг хасагдах шатанд үлдэх эрхээ авлаа. Тэгэхээр хасагдах шат руу “хөл тавих” учиртай 24 багийн 10 нь тодорхой болоод байна.
Таван тойрогт 100 хувийн амжилтыг хоёр л баг үзүүллээ. Оросын “Зенит” клуб тавдугаар тойрогт Израилийн “Тель Авив” клубыг 2:0-ээр буулгаж авч, 15 оноотой болсноор хэсгээс нэгээр гарах нь тодорхой боллоо. Кокорин 45, Кержаков 90 дэх минутад гоолджээ.
Мөн Украины “Шахтёр” клуб Туркийн “Коньяспор” клубыг 4:0-ээр буулгаж авч, 15 оноотой болсноор 100 хувийн амжилыг үзүүллээ. Тоглолтын 10 дахь минутад Бардакжи өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, тооны харьцааг нээж, Дентиньо 36, Эдуардо 66, Бернард 74 дэх минутад гүйцээжээ.
Мөн I хэсэгт Германы “Шальке” 15 оноо авч, тасархай байгаа. Тавдугаар тойрогт Францийн “Ницца”-г 2:0-ээр хожиж, 5 дахь хожлоо байгуулсан. Тоглолтын 14 дэх минутад Конопалянка тооны харьцааг нээж, Аого 80 дахь минутад гүйцээжээ.
Хасагдах шатанд үлдсэн багуудын нэр
АПОЭЛ
Андерлехт
Зенит
Рома
Генк
Атлетик
Аякс
Шахтёр
Шальке
Спарта Парага
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.