Багийн ахлагч, хамгаалалтын гол хүн болох Винсент Компани нь ойр ойрхон гэмтэж, талбайд гарахгүй байгаа. Тиймээс “Манчестер Сити” төвийн хамгаалалтын шугамдаа шинэ тоглогч авахаас өөр аргагүй байдалд ороод байна.
Тиймдээ ч клубын удирдлагууд хамгаалагч авах мөнгөний хуваарилалтыг ч хийхээр төлөвлөж байгаа ажээ. Дашрамд сануулахад, Компани одоогоор бэртэлтэй байгаа бөгөөд хамгийн багадаа сарын хугацаанд талбайд гарах боломжгүй болсон. Ингэснээр 2016 онд 39 долоо хоногийг талбайн гадна өнгөрөөх нь.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.