Футзалын УАШТ өнөөдөр эхэллээ. Тэгвэл энэхүү тэмцээний төдийгүй улирлын эхний тоглолт "Хүрхрээ" нэгдүгээр лигийн аварга "Гоёо" болон Ц.Ганболд дасгалжуулагчтай "Монголын Тэмүүлэл" багуудын хооронд өрнөсөн байна.
Уг тоглолтод "Гоёо" багийн 12 дугаартай Т.Мөнхсүлд онцгой сайн тоглолтыг үзүүлж дөрвөн гоолыг оруулжээ. Ингэснээр “Гоёо” өрсөлдөгчөө 7:2-оор буулгаж авсан юм.
Хоёрхон сарын өмнө "Хүрхрээ" нэгдүгээр лигийн мэргэн бууч болсон Г.Цолмонбаатар тэргүүтэй "Монголын Тэмүүлэл"-ийн довтолгооны шугам олон гоолын боломж алдсан нь ялагдалын үндэс боллоо.
Нээлтийн тоглолтодоо гурван оноо авсан "Гоёо" даваа гарагт МУБИС-ийн багтай тоглох бол "Монголын тэмүүлэл", АШУҮИС-ийн "Докторс"-той тулна.
Тэгвэл тэмцээний хоёр дахь тоглолт АШУҮИС-ийн "Докторс" болон МУБИС-ийн багуудын хооронд боллоо. Энэ тоглолтод “Докторс” өрсөлдөгчөө 8:5-аар буулгаж авсан юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.