Какүрю гурав дахь удаагаа "Эзэн хаан"-ы цомыг өргөлөө (Бичлэгтэй)

Какүрю гурав дахь удаагаа

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сар буюу Кюүшюү башёгийн арвантав дахь буюу сүүлийн өдрийн барилдаан болж өндөрлөлөө.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал озеки Гоэйдотой барилдаж 11 даваа, 4 унаатай болж башёг өндөрлүүллээ. Харин 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржтой 71 аварга Какарю М.Анандтай таарч барилдаж Какарю давж башёг 14 даваа нэг унаатайгаар мэргэжлийн сүмод гурав дахь удаагаа түрүүллээ. Түүнийг озеки Кисеносато өвдөг шороодуулжээ.

Озеки Кисеносато манай гурван аваргыг дараалж унагаж түрүүлэх бөхөд нэр нь бичигдэж байсан ч 13 дахь өдөр М-6 барилдаж байгаа Точиншинд унаж башёг 12-3 харьцаатай өндөрлүүлжээ. Тэрбээр энэ башед түрүүлээгүй ч энэ онд 69 даваа 21 удаа өвдөг шороодсон амжилтаар жилийн хамгийн олон даваа авсан бөхөөр тодорсон байна.

Бусад бөхчүүд
Ёкозуна Хакүхо М.Даваажаргал 11-4
Ёкозуна Харүмафүжи Д.Бямбадорж 11-4
Ёкозуна Какүрю М.Ананд 14-1
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-7
Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 10-5
Маэгашири-7 Таканойва А.Баасандорж 6-9
Маэгашири-10 Араваши Э.Дөлгөөн 11-4
Маэгашири-10 Чиёошома Г.Мөнхсайхан 9-6
Маэгашири-11 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 3-12
Маэгашири-11 Ичиножү А.Ичинноров 7-8

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.